🔴Г.Амартүвшин: ”Эрчист Монгол”-ын захирлын ажлаа өгнө. Сайдуудын дарамт шахалт маш их байлаа

AI хөрвүүлсэн

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, "Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар түүнээс тодрууллаа. 

”Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин: 

-Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан хамгийн их эрх мэдлээ алдсан сайд. МИАТ, "Монголын төмөр зам" (МТЗ) зэрэг стратегийн ач холбогдолтой компаниудын удирдлага, томилгоонд оролцох шаардлагатай. 

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн төсвийг хэлэлцэх үеэр өвлийн улиралд шороон зам услах зориулалтаар 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг хассан. Сайд нарын тойргийн санхүүжилтийг далд хэлбэрээр хийдэг байж болзошгүй дүр зургийг харуулж байгаа тул төрийн өмчит компаниудын хяналтын менежерүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, бүтцийн эрс шинэчлэл хийх шаардлагатай.

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахын тулд Төлөөлөн удирдах зөвлөлийг (ТУЗ) хараат бус байлгах нь нэн тэргүүний зорилт юм. ТУЗ-ийн гишүүдийн олонхыг гадны мэргэжлийн менежерүүдээс бүрдүүлж, "утсан хүүхэлдэй" томилдог практикийг зогсоох хэрэгтэй. Ингэж байж компаниудын засаглал зөв голдиролдоо орж, үйл ажиллагаа нь ил тод, үр ашигтай болох боломжтой.

Би ажлаа өгөхөөр болсон. Ер нь ажил эхлэхгүй гэдэг нь тодорхой болсон гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.