🔴Ж.Бат-Эрдэнэ: Улс төр идэвхтэй халуун байгаа нь улсын ирээдүйд сайн
МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал болон намын Генсек Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавина.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:
-МАН өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан тайлан илтгэлүүдээ хэлэлцэж, өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар түвшинд байгааг нягталж, цаашид 2027 болон 2028 оны сонгуульд ямар бодлоготой оролцох, эдийн засгийг хэрхэн эрчимжүүлэх талаарх төлөвлөгөөг боловсруулж байгаа.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухайд одоогоор тодорхой шийдвэр гараагүй ч мөрийн хөтөлбөрийн тодотголтой уялдуулан авч үзэх боломжтой. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг үе шаттайгаар хэлэлцэж ирсэн бөгөөд энэ үйл ажиллагаа цаашид ч тасралтгүй үргэлжилнэ.
Улс төрийн идэвхтэй байдал нь улс орны хөгжил, ирээдүйтэй шууд холбоотой бөгөөд улс төрчид өөрсдөө хөгжиж, хариуцлагатай байж гэмээнэ улс орон урагшилна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс тавьж буй ёс зүйн шаардлага, хариуцлагын асуудлууд нь намын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх болно гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.