🔴Х.Ганхуяг: Иргэдийн сонголтоор бус намын жагсаалтаар нуугдаж орж ирдэг гишүүдийг халах ёстой

AI хөрвүүлсэн

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.  УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал болон намын Генсек Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавина. 

Шадар сайд Х.Ганхуяг:

-УИХ-ын сонгуулиас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч, бүрэн эрхийн хугацааны тал нь үлдээд байна. Энэ үед эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх асуудал олны анхааралд байна. 

Улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл яригдаж байна. Ялангуяа жагсаалтаар сонгогддог гишүүдийн асуудлыг иргэдийн шүүлтүүрээр оруулдаг болох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Жагсаалтын ард нуугдаж орж ирдэг байдлыг халж, иргэд жагсаалтад байгаа хүмүүсээс өөрсдөө сонголт хийдэг нээлттэй тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Энэ нь аль нэг даргын хүн эсвэл олон жил улс төрд явсан гэдгээр биш, цэвэр иргэдийн шалгуураар сонгогдох зарчимд тулгуурлах ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.