Түүнийг хэн зогсоох вэ?

Энэ өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын 35 дахь удаагийн Уэлс Опен чансааны оноо олгох тэмцээн зохион байгуулагдаж байна. 

22d68665c2db46309124789f14a1e4a9

Өнөөдрийн байдлаар (хоёрдугаар сарын 26) шөвгийн 16 тамирчин тунан үлдээд байгаагаас шинэхэн дэлхийн аварга Жао Шиньтуныг онцолж байна. Тэрээр өнөөдрийн байдлаар 11 тоглолт дараалан хожил байгуулж шуугиан тариад байна. Энэхүү ялалтын цуврал нь хоёр чансааны тэмцээний түрүү болон одоо явагдаж буй Welsh Open-ий эхний шатны ялалтуудаас бүрдэж байгаа юм. 

Жао Шиньтуны снукер биллиардын замнал маш адармаатай өрнөсөн байдаг ба 2016 онд 19 настайдаа мэргэжлийн тамирчдын эгнээнд нэгдэн 2021 оны UK Championship болон 2022 оны German Masters тэмцээнүүдэд түрүүлж, богино хугацаанд дэлхийн шилдгүүдийн нэг болсон.

Тэрээр 2023 оны эхээр тоглолт наймаалцсан үндэслэлээр Хятадын өөр есөн тамирчны хамт шийтгүүлсэн байдаг. 

  • Шийтгэлийн шалтгаан: Жао өөрөө тоглолт наймаалцаагүй (зориуд хожигдоогүй) болох нь тогтоогдсон. Гэвч тэрээр өөр тоглогчийн (Янь Бинтао) наймаалцсан тоглолтуудыг мэдсээр байж мэдээлээгүй, мөн снукерын тоглолтод бооцоо тавьсан гэх үндэслэлээр буруутгагдсан.

  • Шийтгэл: Түүнд анх 30 сарын тоглолтоор шийтгэл ногдуулсан ч, хэргээ хүлээн зөвшөөрсөн тул хугацааг нь 20 сар болгон бууруулсан юм. Энэ хугацаанд тэрээр мэргэжлийн эрхээ алдаж, 2024 оны 9-р сар хүртэл тэмцээнд оролцох боломжгүй болсон.

Тэрээр 2025 онд шийтгэлээсээ ирээд удаагүй байхдаа сонирхогчийн статусаар дэлхийн аваргын урьдчилсан шатнаас эхлэн тоглож, шигшээд Марк Уильямсыг хожин Дэлхийн аварга болсон анхны Хятад тоглогч болсон. 

Жао хоёрдугаар тойрогт Английн шинэ залуу од Стан Мүүдиг 4:2 харьцаагаар хожоод байгаа ба шөвгийн 16-д 2015 оны дэлхийн аварга Стуарт Бингхамтай оноолт таараад байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.