Парисын урлангаас дэлхийд: "Эден" брэндийн шинэчлэлийг олон улсын хэвлэл онцоллоо

Парисын урлангаас дэлхийд: "Эден" брэндийн шинэчлэлийг олон улсын хэвлэл онцоллоо

Парисын урлангаас Монголд, Монголын хөрснөөс дэлхийд

Монголын үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК-ийн премиум зэрэглэлийн "Эден" брэнд олон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлж, дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж эхэллээ. Тухайлбал, 2026 оны босгон дээр хийгдсэн тус брэндийн томоохон шинэчлэлийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон мэдээлж байна.

Европын загварын нийслэл Италийн Миланд төвтэй, соёл урлаг, "high-fashion" чиг хандлагыг тодорхойлогч нэр хүндтэй "Pap Magazine"-ийн Солонгос дахь салбар агентлаг "Эден" брэндийн шинэчлэлийг онцлон нийтэлжээ. Дэлхийн шилдэг брэндүүдийг зөвхөн сонгон нийтэлдэг тус сэтгүүл Монгол брэндийг онцолсон нь "Эден" дэлхийн шилдгүүдийн эгнээнд орсны баталгаа болж байна. Түүнчлэн тус брэнд БНСУ-ын "GS25" сүлжээ дэлгүүрүүд болон "Wine25+" аппликейшнээр борлуулагдаж эхэлсэн нь солонгос хэрэглэгчдийн гарт ойртон, чанарыг нь бодитоор үнэлэх боломжийг бүрдүүлжээ.

Яагаад Эден брэнд гэж?

АПУ ХК нь 2016 оноос эхлэн премиум зэрэглэлийн "Эден" брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2020 оноос гадаад зах зээлд экспортолж эхэлсэн түүхтэй. Брэндийн 10 жилийн ойг тохиолдуулан дэлхийд нэр хүндтэй Hennesy, Campari зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг Парист төвтэй "Appartement 103" агентлагтай хамтран бүтэн жилийн хугацаанд ребрэндинг хийжээ. Шинэчлэлийн хүрээнд:

  • Өөрийн онцгой "iconic" дизайныг модерн минималист хэв маягтай болгон өөрчилсөн;
  • Орчин үеийн трендтэй нийцсэн, тансаг атлаа даруухан өнгө төрхийг бүрдүүлсэн;
  • Дэлхийн стандартад нийцсэн өнгө төрхтэй болсон зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн байна.

Экспортын амжилт ба ирээдүйн төлөв

АПУ ХК нь ОХУ, БНХАУ, Солонгос, Франц, Итали, Швейцар, Герман зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж байгаагаас гадна Сингапур, Япон, Болгар, Ирак зэрэг улсуудад туршилтын борлуулалт хийж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар компанийн экспортын борлуулалт 75%-иар өссөн буюу жилийн дундаж өсөлт 20%-тай байгаа нь Монгол брэнд дэлхийд үнэлэгдэж буйн илэрхийлэл юм.

Ирж буй "Гал морин" жилийн сар шинийн баяраар дэлхийн зах зээлийг байлдан дагуулж буй, чанар стандарт, гоо зүйн төгс зохицол болсон "Эден" брэндээр баярын ширээгээ чимж, эрхэм зочдоо угтах боломжтой боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.