Тэрбум долларын тулаан товлогдлоо

Мэргэжлийн боксын домогт аваргуудын дуэль "Зууны тулаан" нэр дор өдгөөгөөс 11 жилийн өмнө зохион байгуулагдаж байжээ. 

7adcabd3f9ad44f39d82a1b82dfe650f

Тэгвэл тус тулааны хариу тулаан зохион байгуулагдах болсон талаар боксын ертөнц шуугьж байна. Тодруулбал: Мэргэжлийн боксын амьд домгууд болох Флойд Мейведер болон Мэнни Пакьяо нарын хоёр дахь тулаан энэ оны есдүгээр сард зохион байгуулагдахаар боллоо. Тус хариу тулааныг Netflix платформоор дамжуулан дэлхий даяар шууд дамжуулахаар төлөвлөөд байгаа аж.  

Тулааны төрөл ба ач холбогдол

Хамгийн гол дуулиан нь энэхүү тулаан зүгээр нэг үзүүлбэр тулаан (exhibition) биш, харин мэргэжлийн албан ёсны тулаан байх магадлалтай гэж мэдээлж байна.

  • Мейведер: 49 нас хүрэх гэж буй тэрээр 9 жилийн дараа мэргэжлийн бокст эргэн ирж, өөрийн 50-0 гэсэн ялагдашгүй рекордоо нэгээр нэмэх үү? эсвэл?

  • Пакьяо: 47 настай тэрээр 2015 оны ялагдлынхаа хариуг авч, Мейведерт анхны ялагдлыг нь амсуулахыг зорьж байгаагаа илэрхийлсээр ирсэн байдаг.

Тэдний мэдэгдлүүдээс харахад хоёр тал хоёулаа маш итгэлтэй байна:

  • Мэнни Пакьяо: "Флойд бид хоёр боксын түүхэн дэх хамгийн том тулааныг үзүүлсэн. Хөгжөөн дэмжигчид хангалттай удаан хүлээлээ, тэд энэ хариу тулааныг үзэх эрхтэй. Би Флойдыг карьерынхаа цорын ганц ялагдлыг нь насан туршдаа санаж яваасай гэж хүсэж байна."

  • Флойд Мейведер: "Би Мэнниг нэг удаа ялж байсан. Энэ удаад ч үр дүн яг адилхан байх болно."


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.