Чөлөөт бөхийн шилдгүүд Албанид нүүр тулна
Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох Мухамет Малогийн нэрэмжит тэмцээн өнөөдөр хөшгөө нээнэ.

Албани улсын Тирана хотноо зохион байгуулагдах энэ удаагийн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 500 орчим тамирчин чөлөөт бөх, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн төрлүүдээр өрсөлдөхөөр хуран цуглаад байна.
2026 оны Мухамет Мало тэмцээний 97 кг-ын жинд дэлхийн бөхийн хоёр амьд домог бүртгүүлсэн нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Энэ бол мэдээж Абдулрашид Садулаев болон Кайл Снайдер нарын дахин нэгэн түүхэн барилдааны тайз болохоор хүлээгдэж байна.
Домогт өрсөлдөгчдийн эргэн ирэлт
Тэдний хувьд 2021 оны Ослогийн дэлхийн аваргаас хойш дахин нүүр тулж буй нь энэ юм.
-
Абдулрашид Садулаев: "Орос Танк" хочит тэрээр сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд оролцох эрхийн асуудлаас болж зарим том тэмцээнүүдийг өнжсөн. Гэвч 2024 оны олимпын бус жингийн ДАШТ-ний 92 кг жинд алтан медаль хүртэж, хэвээрээ байгаагаа баталсан. Энэ удаад тэрээр өөрийн үндсэн жин болох 97 кг жинд эргэн ирж байна.
-
Кайл Снайдер: "Captain America" хочит Снайдер сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай барилдаж, Садулаевыг эзгүй хойгуур дэлхийн тавцанд ноёрхсон ч Садулаевтай дахин хүч үзэх нь түүний хамгийн том сорилт юм.
Тэмцээний өмнөх мэдэгдлүүд
Тэмцээний өмнөх хэвлэлийн мэдээ болон тамирчдын байр суурь:
-
Садулаевын тал: Түүний дасгалжуулагчдын зүгээс Садулаевыг "бяр болон техникийн хувьд бүрэн сэргэсэн, 97 кг-ын жинд хэн нь жинхэнэ хаан болохыг харуулахад бэлэн" хэмээн мэдэгджээ.
-
Снайдерын тал: Кайл Снайдер АНУ-ын шигшээ багийн бусад 50 гаруй тамирчдын хамт Тиранад ирсэн. Тэрээр "Би үргэлж шилдгүүдтэй барилдахыг хүсдэг. Садулаев байна уу, Тажудинов байна уу хамаагүй, миний зорилго зөвхөн алтан медаль" гэж итгэл төгс хэлжээ.
Тэд өмнө нь нийт 4 удаа албан ёсны тэмцээнд нүүр тулсан бөгөөд харьцаа нь 3:1 (Садулаев илүү) байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.