“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар хэлэлцэж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

 -“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/

-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -“Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл \Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”/

-“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай” Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоол/

-“Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Бусад асуудал

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.