Капитал банк болон Чингис хаан банкны өр төлбөрт хүлээн авсан 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ
Капитал банк болон Чингис хаан банкны өр төлбөрт хүлээн авсан шууд худалдан борлуулах хөрөнгийн мэдээллийг хүргэж байна.
Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт нийт 39.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 99 үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэн авснаас 12.0 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ.
Худалдан борлуулагдаагүй үлдсэн 37 ширхэг хөрөнгөнөөс шууд худалдан борлуулах боломжтой 11 үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй мэдээлж байна.
Шууд худалдан борлуулах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138, 8076-0777 утсаар холбогдож лавлана уу.
Цаашид тус газраас бусад үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулах бөгөөд зарыг нийгмийн даатгалын байгууллагын цахим хуудас, фейсбүүк хуудсаар олон нийтэд хүргэх юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.