Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт болно
Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр Улиастай Майхантын аманд байрлах шинэ цогцолбор төвийн байранд зохион байгуулагдана.
Сургалт, хөгжлийн цогцолбор төв нь зорилтот бүлгийн иргэдэд боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадварыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал бүтээн байгуулалт юм. Тус төв нь нэг дор 200 хүртэлх иргэнд эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүй, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж, нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байна. Нээлтийн үеэр өргөтгөлийн ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын үр дүн, төвийн үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилт, төлөвлөгөөг танилцуулна.
Холбоо барих:
Нийгмийн хамгааллын тусгай төв, утас: +976 70281392 , цахим шуудан: www.nhtt.ub.gov.mn




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.