“Нийгмийн дайсан”-ыг энэ сарын 26-нд илчилнэ
Бидний зэрэгцээ нийгмийн амьдралыг тод томруунаар үзүүлэх “Нийгмийн дайсан” УСК энэ сарын 26-нд бүх кино театруудаар гарч эхлэх гэж байна. Өнөөгийн нийгэм, бидний өдөр тутмын амьдрал, зарим хүний хувь заяа, уналт, босолт гээд энэ бүхэн нийгмийн сүлжээтэй шууд хамааралтай болсон.
Тэдгээрийг өгүүлэх тус кинонд онцолбол С.Ариунбямба, О.Оюун нар МУГЖ цолтойгоор анх удаагаа өргөн дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Мөн тус кинонд жүжигчин Н.Цэнд-Аюуш, Б.Батмэнд. М.Цогт, Э.Тодгэрэл, Т.Борхүү, реппер Тришна нар дүр бүтээжээ. Харин “Нийгмийн дайсан” киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд ажилласан байна.
Кинонд дүр бүтээсэн жүжигчдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Реппер Тришна: Миний анх удаа бүтээсэн том дүр. Кино зохиол маш их таалагдсан учир дуртайгаар санал хүлээж авч ажилласан.
МУГЖ О.Оюун: Зураг авалт эхэлж дүрдээ ороход сэтгэл зүрх хөндүүртэй мэдрэмж авсан. Ганц алх цохиход түүний цаанаа хэн нэгний амьдрал, хувь заяа, гэр бүл хамт цохигдож байдаг гэдгийг мэдэрсэн.
Жүжигчин Б.Батмэнд: Ямар нэгэн сайн ч бай муу ч бай зүйл цахим орчинд гарахад тухайн хүнийг нийтээрээ амиа хорлох хүртэл муулах дүрүүд амьдрал дээр олон байгаа санагддаг. Буруугүй хүнийг буруутан гэж хэлэх наад захын асуудал болсон. Нэг хүний амьдралыг үгүй хийж байгаагаа үл ойшоодог. Өөрийнх нэр алдар бүтэн байвал бусдын яах огт хамаагүй байдгийг энэ кино үзүүлнэ.
Жүжигчин Э.Тодгэрэл: Бидний амьдарч байгаа нийгэм нийгмийн дайсныг бүтээж байгаа гэж бодож байна. Нийгэм хүссэн дайснаа өөрөө бүтээж чаддаг. Харамсалтай, цочирдмоор хэргүүд олон гарч байгаагийн эсрэг манай кино хүчтэй дугарна. Миний бүтээсэн дүр хайрлагдах уу, үзэн ядагдах уу гэх дүгнэлтийг үзэгчид та бүхэн минь үзэж өгөөрэй.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.