Хилчид цасан шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ
Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн гурван иргэн өчигдөр 11:00 цагийн орчимд малаа эрэх зорилгоор яваад цасан шуурганд төөрч, сураггүй болсон талаарх мэдээллийг 15:10 цагт тус аймаг дахь Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн дугаар салбарт мэдэгджээ.
Уг мэдээллийн дагуу хилчид шуурхай эрэл зохион байгуулж 17:40 цагт төөрсөн гурван иргэнийг 350 орчим тооны малтай нь хамт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.