The MongolZ-ын гайхамшиг үргэлжилсээр..

Цахим спортын PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж шигшээ шатанд өрсөлдөх найман баг тунан үлдээд байна.

d2af409c4ce14cc69c1fc83d1dab1472

Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдаж буй тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч 16 баг урилгаар оролцсон ба The Mongolz баг хэсэгтээ дөрвөн тоглолт хийснээс гурван өрсөлдөгчөө буулган авсан юм. Тодруулбал: Бразилын pain gaming, Украины B8, Европын Navi багуудыг хожиж дэлхийн чансааг тэргүүлэгч Европын Vitality багт хожигдсон байна. 

Тэгвэл шөвгийн наймд Бразилын FURIA багтай тоглохоор учраа таарчээ. Өрсөлдөгч багийн хувьд HLTV дэлхийн чансааны #2-т бичигдэж бай Valve  чансаагаар одоо дэлхийд #1-т эрэмбэлэгдэж байгаа маш аюултай өрсөлдөгч юм. 

Хоёр баг 2024 оноос хойш нийт 11 удаа нүүр тулан тоглосноос:

  • FURIA хожил: 7 удаа

  • The MongolZ хожил: 4 удаа хожоод байна. 

Манай баг хоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01:00 цагт (Улаанбаатарын цагаар) тоглох хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.