Аваргуудын дуэл эхэллээ
Тухайн улиралд хамгийн өндөр амжилттай тоглож буй шилдэг 16 тамирчдыг урилгаар оролцуулдаг снукер биллиардын "Players Championship 2026" тэмцээн зохион байгуулагдаж байна.

Дэлхийн чансааг тэргүүлэгчид бус тухайн жилд хамгийн өндөр амжилт үзүүлж буй топ 16 тамирчныг урьдаг тэмцээн юм. Өөрөөр хэлбэл тухайн улиралд тоглогчдын авсан шагналын мөнгөөр нь эрэмбэлэн шилдгүүдийг нь урьдаг байна. 2011 оноос эхлэлтэй тус тэмцээнд Ронни, Жадд Трамп, Шаун Мөрфи нарын дэлхийн аваргуудаас гадна Марк Аллен тус тус хоёр удаа түрүүлж байсан түүхтэй.
Хамгийн эхний тоглолтод Нейл Робертсон болон Жон Хиггинс нарын аваргууд хоорондоо учраа таарсан нь тун үзүүштэй тоглолт байлаа. Аваргуудын хувьд өмнө нь 34 удаа учраа таарч тоглоход 18 удаад нь Нейл Робертсон хожоод байсан бол энэ удаад Хиггинсийн хожих ээлж байлаа. Тоглолт 6:1 харьцаагаар Жон Хиггинс аваргын илт давамгайлал дор өндөрлөлөө.
Хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр (хоёрдугаар сарын 19) явагдах ба Жадд Трамп болон Марк Уиллиамс, Шаун Мөрфи болон Жао Шинтон нарын дэлхийн аваргуудын дуэл үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.