Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа

Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа

Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдара шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай билээ.

7e1b96a5ded0448a91f19d420eb1a62d?d=0Энэхүү уламжлал ёсоор билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн шинийн нэгний өглөө /2026.02.18/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд нар Гандантэгчэнлин хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдара бурханд мандал өргөлөө.

feacbdd57ed24793902f8c052cee5889?d=03b18d8dc971a4778898996a2dd3ab6aa?d=0Мандал өргөх нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм.

e5b9b8e803854a92b29d4ff121fc4e26?d=0Энэхүү ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгатай билээ.

e2c825797bc549b6a384b16274536aee?d=0Мандал өргөснөөр эд баялаг хураах, сүсэг бишрэлийг арвитгах, хилэнц бүхнийг арилах, буяны чуулганыг агуу ихээр хураах, бясалгал тэргүүтэн онолын эрдэм төрөхийн уг шалтгаан болох, багш дээдсүүд болон бурхад бодисадва нарыг баясгах, туулсан бурханы хутгийг олох зэрэг агуу их тус эрдэмтэй хэмээн бурханы номд айлджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

dc0318445a6f471a96a1d7326061bf9d?d=03669b446187d4c78b9f22b1bab38ee6a?d=0fc57119e13ae4ef685d50c261f861ecb?d=0

 

Хуваалцах:
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.