У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Учрал нар ахмадуудад золгон, хүндэтгэл үзүүлэв
Урган төлжиж, ундран дүүрэхийн бэлгэдэлтэй Цагаан сарын баяраар Монгол төрийн тэргүүн болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар нутаг нутгийн төлөөлөл, 80-95 насны есөн ахмадыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин золгож, хүндэтгэн мэндчиллээ.


Өнөө жилийн золголтод Увс аймгийн Хяргас сумын уугуул, 95 настай А.Цэрэв, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, 93 настай Л.Адъяа, Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, 91 настай Ш.Гунгаадорж, Улаанбаатар хотын уугуул, 91 настай А.Дулмаа, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул 85 настай Ж.Хайдав, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, 83 настай Н.Алиасүрэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, 82 настай Ц.Дашдорж, Баянхонгор аймгийн Номгон сумын уугуул, 80 настай Д.Должин, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, 80 настай Ш.Дэлгэржаргал нарыг хүндэтгэн урьж, тохой өргөн золголоо
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.