Европын нээлттэй тэмцээнээс хос хүрэл медаль хүртлээ

Европын нээлттэй тэмцээнээс хос хүрэл медаль хүртлээ

Энэ амралтын өдрүүдэд (хоёрдугаар сарын 14, 15) Словак улсад "Samorin Millennium Team" өсвөрийн цомын тэмцээн, Словени улсад "Любляна 2026" европын нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байна. 

Аль аль тэмцээнд нь манай улсаас тус бүр дөрвөн тамирчин хүч үзэж байгаа ба эхний өдөр "Samorin Millennium Team" өсвөрийн цомын тэмцээнээс хос хүрэл медаль хүртлээ. 

f6dab794d62d4aa791b23717d59ea126

Тодруулбал:

  • Охидын -44кг жинд Б.Хулан (Сэлэнгэ аймаг, Мон-Алтиус Цагаанбаатар академи)

    Хөвгүүдийн -60кг жинд М.Энхбилэг (Сэлэнгэ аймаг, Таван хан дэвжээ Мон-Алтиус Цагаанбаатар академи) тус тус хүрэл медаль хүртлээ. 

    Тэгвэл өнөөдөр хөвгүүдийн -81кг жинд Б.Тэмүүлэн хүч үзэх хуваарьтай байна. Харин "Любляна 2026" европын нээлттэй тэмцээнд Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Уранзаяа эмэгтэйчүүдийн -52кг жинд хүч үзнэ. Б.Уранзаяагийн хувьд жингийнхээ С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.