Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, нийгэм, эдийн засгийн байдал, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцууллаа.

Тэрбээр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш З.Цэдэннямыг Гавьяат багш, “Ундрах бүл” хоршооны дарга Л.Гансүхийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа.

received 3618153954991231 1024x683

received 1451521600023518 1024x683

received 1233411581579224 1024x683

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, удахгүй болох “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

received 2170820963722090 1024x683

received 1456304455871425 1024x683

received 1477630083694532 1024x683

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Батноров сумын иргэдтэй уулзаж, Баянбулаг багийн малчин Б.Ганбатын гэр бүлд Улсын аварга малчин цол гардууллаа.

Б.Ганбат нь гэргий П.Ариунбилэгийн хамт 30 орчим жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жил 100 эхээс 100-110 төл бойжуулж, 2025 оны эцэст 1,229 толгой мал тоолуулсан байна. 

received 1990095821942150 1024x683

Сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 10 өрхийг 620 толгой малтай болгож зургаан шавь малчинтай болжээ. Б.Ганбат нь 2016 онд Сумын аварга малчин, 2020 онд Аймгийн аварга малчин цол хүртэж байжээ.

received 1935470640390346 1024x683

received 26307762478853844 1024x683

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн саальчин Ц.Баярмаад Улсын аварга саальчин цол хүртээлээ.

Ц.Баярмаа нь мал сүргээ жил дараалан өсгөн үржүүлж, 2025 оны эцэст 350 толгой малтай болоод байна.  47.5-93.8 мянган литр сүү сааж, цагаан идээгээ зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ арга туршлагаа залуу малчдад сурган хоёр шавьтай болжээ.

received 1478196203676833 1024x683

Ц.Баярмаа нь 2021 онд Сумын аварга саальчин, 2023 онд  Аймгийн аварга саальчин цол хүртэж, 2025 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан тугалын эзэн”-ээр шалгарчээ.

received 786452163887319 1024x683

received 1978052672924819 1024x683

received 1459257129544014 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.