Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өнөөдөр /2026.02.15/ 05:12:57 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цагааннуур сумын Засаг даргын орлогч нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
 
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд: 
📌Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 55км
📌Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс баруун урд зүгт 65км
📌Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс баруун зүгт 75км

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.