Европын нээлттэй тэмцээнд манай залуу жүдочид барилдаж байна

Европын нээлттэй тэмцээнд манай залуу жүдочид барилдаж байна

Жүдо бөхийн "Любляна 2026" Европын нээлттэй тэмцээн өнөөдөр эхэлнэ. 

Словени улсын Любляна хотноо энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах жүдо бөхийн "Любляна 2026" Европын нээлттэй тэмцээнд 44 орны 470 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин буюу дөрвөн тамирчин хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд:

А хэсэгт өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Б.Бат-Энэрэл эхний тойрогт Нидерландын залуу бөхтэй учраа таарсан байна. Хэрэв манай бөх эхний учраагаа давбал энэ жинг тэргүүлэн барилдаж буй өсвөрийн дэлхийн аварга бөгөөд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Ян Жонтантай барилдана. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсгийн оноолт

Харин D хэсэгт залуучуудын Ази тивийн аваргын хошой хүрэл медальт Н.Мэндсайхан хүч үзэх ба эхний тойрогт ОХУ-ын залуу бөхтэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсгийн оноолт
 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:

Залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Уранзаяа С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -78кг жинд:

Улаанбаатарын их дуулга болон Ази тивийн аваргын хүрэл медальт О.Хүслэн энэ жингийн D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн D хэсгийн оноолт


Жүдо бөхийн барилдааны шинэчлэгдсэн дүрэм энэ сарын 21-ний өдрөөс мөрдөж эхлэх учиртай. Иймд энэ удаагийн европын нээлттэй тэмцээн нь хуучин дүрмээр зохион байгуулагдаж буй сүүлийн олон улсын тэмцээн болж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.