МУГТ Т.Тулга дэлхийн шилдгүүдийг дараалан ялж аваргаллаа

Чөлөөт бөхийн жин тус бүрийн шилдэг дөрвөн тамирчдыг урилгаар оролцуулсан "Super 4 wrestling" барилдаан Кыргызстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдлаа. 

c0275287a1ed43fca3f45783126718f3

Тус барилдаанд МУГТ Т.Тулга өөрийн үндсэн жин болох 65 кг жинд хүч үзсэн ба түүний жинд дэлхийн ямар ямар одод уригдсаныг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

МУГТ Т.Тулга сугалааны дагуу эхний барилдааны Азербайжаны залуу од, 23 хүртэлх насны (U23) ДАШТ-ий мөнгөн медальт Руслан Абдуллаевтай учраа таарсан.

  • Үр дүн: Манай бөх барилдааны эхнээс л санаачилгыг гартаа авч, техник, хүчний давуу байдлаа ашиглан өрсөлдөгчөө 10:0 гэсэн онооны харьцаагаар цэвэр ялж, финалын эрхээ авсан юм.

Финал: Нутгийн бөхийг буулган авсан нь

Аваргын төлөөх барилдаанд тэрээр Кыргыстаны залуу бөх, U23 ДАШТ-ий хос хүрэл медальт Билол Шарип Уулутай тулсан. Билол Шарип хагас шигшээд Дэлхийн аварга Абасгажи Магомедовыг шуугиантайгаар ялж гарч ирсэн тул үзэгчид маш их хүлээлттэй байлаа.

  • Үр дүн: Т.Тулга барилдааны эхнээс илүүрхэж, 3:0-ээр хожиж явах үед өрсөлдөгч Билол Шарип гэмтэл авсны улмаас барилдаанаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ийнхүү МУГТ Т.Тулга "Super 4 Wrestling" тэмцээний анхны аваргуудын нэг болж, аваргын бүс болон өндөр мөнгөн шагналын эзэн боллоо.

Тэмцээний нийт шагналын сан 300.000 ам.доллар байсан ба жин тус бүрд түрүүлсэн тамирчин 10.000 ам.долларын шагнал гардан авсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.