NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

NTV телевиз олон улсын аудитын Deloitte компаниар баталгаажсан Journalism Trust Initiative (JTI) гэрчилгээ хүртлээ.  Ингэснээр NTV нь Монгол Улсад JTI гэрчилгээ авсан дөрөв дэх хэвлэл мэдээллийн байгууллага болж, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл болох телевизийн салбараас анхны гэрчилгээ авсан байгууллага болжээ. 

Жил бүр олон улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлж буй  “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллагаас Европын Стандартчиллын хорооны ивээл дор JTI стандартыг 2018 онд нэвтрүүлсэн байдаг. Journalism Trust Initiative /JTI/  батламжийг  Хэвлэл мэдээллийн салбарын олон улсын ISO стандарт гэж нэрлэж болох юм. Тэгвэл  20 жилийн ойгоо тэмдэглэхээс хэдхэн сарын өмнө Монголын өргөн нэвтрүүлгийн байгууллага NTV Телевиз  олон улсын аудитын Deloitte компаниар баталгаажсан Journalism Trust Initiative (JTI) гэрчилгээ хүртлээ.  Ингэснээр NTV нь Монгол Улсад JTI гэрчилгээ авсан дөрөв дэх хэвлэл мэдээллийн байгууллага болж, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл болох телевизийн салбараас анхны гэрчилгээ авсан байгууллага боллоо.

854a2cc62c90405bbaa0707dbfc3a436

Journalism Trust Initiative хөтөлбөрийн захирал, “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) Бенжамин Саббах:

-NTV Телевиз JTI гэрчилгээ авсан нь Монголын үзэгчдэд хатуу шалгууртай, ил тод, ёс зүйтэй сэтгүүл зүй өрсөлдөөн ихтэй хэвлэл мэдээллийн орчинд ч амжилттай хөгжиж болдгийг харуулсан хүчтэй дохио юм. Улсынхаа хэмжээнд JTI гэрчилгээ авсан анхны телевизийн байгууллага болсноор NTV салбартаа чухал жишиг тогтоож, олон жилийн түүхтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэргэжлийн хамгийн өндөр стандартыг баримтлангаа шинэчлэл хийсээр байж чаддгийг нотолж байна.

Энэ нь JTI олон нийтэд итгэл төрүүлэх лавлах стандарт болж, хэвлэл мэдээллийн экосистемд эерэг өөрчлөлт авчрах хөшүүрэг болж чадна гэдгийг харуулж байна.”

NTV Телевизийн Мэдээний албаны дарга Б.Ундрахжаргалант:

-“NTV Телевиз 20 жилийн ойгоо угтаж буй энэ үед JTI гэрчилгээ авсан нь мэргэжлийн сэтгүүл зүйн стандарт болон хариуцлагатай контентын бодлогыг тууштай баримталж ирснийг бодит ажил, хараат бус үнэлгээгээр баталгаажуулсан тод жишээ юм.

Бид мэргэжлийн зарчмаасаа хэзээ ч ухрахгүй бөгөөд хоёр жил тутам JTI стандартын дахин баталгаажуулалтад хамрагдан, өөрсдөдөө хамгийн өндөр шаардлага тавин ажиллана.Олон нийтийн мэдээлэлд итгэх итгэл буурч буй энэ үед найдвартай, итгэлтэй эх сурвалж хэвээр байх нь NTV Телевизийн хамгийн чухал үнэт зүйл гэв. 

1f215b6cef0543c58160fa04a200a647

JTI СТАНДАРТЫН ТУХАЙ

Дэлхий даяар хэрэгжих өөрийн зохицуулалтын механизмыг боловсруулах санаачилгыг Парист төвтэй хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас анх 2018 онд гаргаж байжээ. Ингэснээр 2019 онд  олон улсын 130 орчим хэвлэл мэдээллийн байгууллагууд, зохицуулах байгууллагууд, холбоод болон дижитал платформуудын төлөөлөл, сэтгүүлчид, мэргэжилтнүүд  хамтран хэвлэл мэдээллийн салбарт баримтлах ISO төрлийн олон улсын стандарт  болгон баталсан байдаг.  Тэд ил тод байдал, хараат бус байдал, ёс зүйн шалгуурыг тодорхойлон, бүх төрлийн мэдээллийн эх сурвалжид хэрэгжих салбарын стандартыг бий болгосон юм. 

Энэхүү гэрчилгээг авахын тулд нийт гурван шатыг туулдаг. Нэгдүгээр шатанд JTI порталаар дамжуулан олон улсын стандарттай танилцан Хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн үнэлгээг хийлгэх, гарсан үр дүнг олон улсад нийтлэх ил тод тайлагнах, ОУ-ын хөдлөнгийн аудитын компаниар үнэлгээ хийлгэж, баталгаажуулах шатуудтай юм. Одоогоор дэлхийн 127 улсын 2,400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага JTI-г ашиглаж байна. Эдгээрээс  1,460 байгууллага өөрийн үнэлгээ хийж байгаа бол  830 байгууллага ил тод байдлын тайлангаа нийтэлсэн, 135 байгууллага аудитын дараа JTI гэрчилгээ аваад байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.