Хөвсгөл нуурын мөс цөмөрч автомашин живжээ
Хөвсгөл нуурын мөс цөмөрч автомашин живсэн тухай мэдээлэл ирсэн тул иргэд та бүхэн баталгаат замаар хөдөлгөөн үйлдэж, мөсөн дээр явахгүй байхыг анхааруулж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сум Хороо 2-р баг Хөвсгөл нуурын “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 210 км, Ханх сумын төвөөс баруун зүгт 25 км, Хатгал тосгоноос хойд зүгт 100 км/-т Ханх сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээр явсан пургон загварын автомашин мөсөнд цөмөрсөн тухай мэдээллийг 2026.02.13-ны өдрийн 12:15 цагт хүлээн авчээ.
Иргэн Т.Б эзэмшлийн УАЗ 3909 загварын автомашин Хөвсгөл нуурын хар хил рүү орж живсэн ба жолооч ганцаараа явжээ. Автомашин живэхэд тус жолооч эсэн мэнд гарчээ.
Иймд иргэн та бүхэн зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээр явахгүй байж баталгаат замаар зорчихыг анхаарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.