Х.Баттулга: Ардчилсан нам эв нэгдлээ хангасан цагт сонгуульд ялалт байгуулна

Х.Баттулга: Ардчилсан нам эв нэгдлээ хангасан цагт сонгуульд ялалт байгуулна

Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдэд "Ардчиллын Гэрэгэ" гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгаас 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль , 2028 оны УИХ-ын сонгуулийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ. 

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

-Ардчилсан нам гишүүдээ бүртгэлжүүлэх ажиллагаа явагдаж байна. Ардчиллын ордонд гэрэгэ гардуулах ёслол боллоо. Цаашдаа дүүрэг, аймаг сум бүрд энэ үйл ажиллагаа үргэлжилнэ.

УИХ-ын сонгууль, ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас тарж бутарсан намууд нэг талдаа гарч байж л ялна. Одоогийн 126 гишүүнтэй парламентын МАН-ын гишүүд Монгол Улсын иргэдийн 32 хувийнх нь саналыг авсан. Тийм учраас эв нэгдлийн асуудлыг нэгдүгээрт тавьж байж, бид цаашдаа ялалт байгуулна гэсэн уриа нь гарч байх шиг байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.