Улаанбаатарын хамгийн романтик болзоог хаана хийх вэ?

Улаанбаатарын хамгийн романтик болзоог хаана хийх вэ?
Гэгээн хайрын валентины баяр тохиох гэж буйтай холбогдуулан хайртай хүнээ баярлуулж өдрийг тайван, романтик өнгөрөөхөд нь туслахаар Улаанбаатарт болзоход тохиромжтой хамгийн тансаг, романтик бас сонирхолтой ресторануудыг онцолж байна. 
 

La Scintilla 

 

Хаяг: River plaza 512A, I давхарт

Захиалгын утас: 8676-9995

 

75a1cef8e9ac5510865e5bebec35f2c4

Оройн зоог

Тус ресторан нь валентины өдрийг даруухан тэмдэглээд өнгөрөөхийг хүссэн хосуудад тохиромжтой. La Scintilla энэ жилийн хувьд тусгайлан валентины цэс гаргаагүй тул хүссэн хоол, дессерт, виногоо захиалах боломжтой. Таазаараа дүүрэн винотой, итали хоолоороо алдартай энэ газраас шинэхэн загас, паста, классик рисотто, мөн уламжлалт итали пиццаг нь санал болгоё. Харин виногоо сонгохдоо далайн гаралтай болон хөнгөн хоолнуудтай цагаан виног сонгож, илүү баялаг амттай паста, рисоттотой улаан виног зохицуулж сонгоорой.

d43c567af58150732e4755087cd9895e

онцлог

Хамаг ажлаа дуусгаад нэг газраа тухалж суун болзоход автомашины зогсоол чухал. La Scintilla-гийн хувьд хотын төвөөс урагш, River Plaza-д байрладаг тул хотын хөл хөдөлгөөнөөс зайдуу бөгөөд автомашины зогсоолын хүртээмж сайн гэдгээрээ онцлог.

Alfie

Хаяг: Central Tower, 105 тоот
Захиалгын утас: 77095757

2024 онд нээгдсэн цагаасаа л цагаан ширээний бүтээлэг, өндөр шилэн цонхоороо Централ барилгын дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн харцыг булаасан газар бол Alfie. Хоолны цэсний 60 орчим хувийг итали хоол эзэлдэг ба энэ дундаас хамгийн алдартай нь итали маягаар тусгайлан бэлдсэн пицца.

3549ac7afc691b60631b70e68be72cda

оройн зоог

Зууш, үндсэн хоол тус бүр таван төрөл, виноноос гурван төрлийн сонголттой энэхүү багц нь хүн бүрийн таалалд нийцэх амтыг багтаасан онцлогтой. Тэмдэглэлт баярын өдрүүдээр нэг төрлийн махаар дагнасан хоолны сонголтоос илүү орц болон винотой хоолоо зохицуулан захиалахыг ретораны зүгээс санал болгожээ. Тухайлбал загасны махтай зууш болон үхрийн махан стейк дээр нэмээд мерлот төрлийн rose виног сонгоод үзээрэй.

Хоолны цэстэй энд дарж танилцаарай.

e7cdff092e6b237bd61b5fe4fd915af9

Онцлог 

Болзоо өндөрлөхийн алдад болзоот хосууд ресторанаас өөр бар, лаунж орох хандлагатай байдаг шүү дээ. Alfie ресторан нь хажуудаа коктейль бартай тул хүйтэнд гарч зутралгүй нэг газраа “тултал” нь болзох боломжийг бүрдүүлдэг. Мөн сар бүр онцлох коктейлийг санал болгодог учраас хэзээ ч очсон шинэхэн амтыг таашаах боломжтой. Дотоод заслын хувьд модерн классик загвартай тул болзоонд тохиромжтой.

97514e1e52539206016fc7a44929a0a3

il Cavallo 

Хаяг: Олимпийн гудамж, G center барилгын 15-16 давхарт
Утас: 77772070

506e656a54a6f0da08b95051496dddc5

Оройн зоог

Итали, франц хоолонд тохирсон олон виноны сонголттой энэ газар жил бүр валентины оройн зоог санал болгодог уламжлалтай. Хэрэв та энэ жил хайрттайгаа классик болзоо хийхээр төлөвлөсөн бол ийшээ зориорой. Энэ жилийн тусгай цэс бол Love on the Table. Хамгийн гол нь үндсэн цэс дээр байхгүй цоо шинэ хоолыг санал болгож байгаа юм.

Онцлог 

il Cavallo хөгжим, орчны чимээнд онцгой анхаарч чанга хөгжим тавихаас татгалздаг тул үргэлж зөөлөн төгөлдөр хуурын аялгуу эгшиглэж байдаг.

0d1508ebbd1f2bc29e2b743eb8f93b43

Орчин 

Тус ресторан нь барилгынхаа хамгийн өндөрлөг цэг дээр буюу 15-р давхарт байрлалтай. Өндөр таазтай тул 20 давхарт байгаа мэт өндрөөс хотыг тэр чигт нь тольдох боломжтой гэдгээрээ онцлог

0655ffb9d56c2381c71645d94852c543

Хамгийн романтик оройн зоогоор хайртай хүндээ сюрприз барихыг хүсвэл 80022510 дугаараар менежертэй холбогдож ширээний захиалга өгөөрэй.

Sen Izakaya

 

Хаяг: Shangri-la, I давхарт

Захиалгын утас: 77779060

 

1e31683add031be97646cd570fb1bfe8

Оройн зоог

Валентины өдөр сүши, содон зууш идэхийг хүсвэл ийш зориорой. Оройн зоогийн хувьд сашими сүшиний цуглуулга, стейк мөн шинэхэн хясаа, дессерт бүхий сет хоолыг санал болгож байгаа аж.

Зураг дээрх Casillero del Diablo Chardonnay-ийн жимслэг хөнгөн амт нь тус сетний гол хоол болох сашимитай төгс зохицдог. Харин Casillero del Diablo Cabernet sauvignon нь хуурай боловч илүү жимслэг амттай тул стэйктэй илүү зохицно.

d3bf3023d9b9b562bdda46c47b988d96

Орчин 

Ази, Европ стилийг хоолондоо ч тэр, тохижилтдоо ч тэр хослуулсан энэ газрыг нэрээс нь сонсоход японы izakaya шиг газар гэж ойлгож магадгүй. Харин үндсэн концепц нь япон хоолыг вино болон коктейлтэй хослуулсан онцлогтой бөгөөд дотор заслын хувьд ч уламжлалт япон хэв маягаас зайлсхийж илүү Барууны загварт уусгажээ.

Хэрэв болзоот залуу/бүсгүй тань ногоон/цагаан хоолтон бол эндхийн аспрарагус, авакадо гэх мэт ногоотой сүши роллууд болон сонирхолтой өөр олон зуушнуудыг туршиж үзэхийг санал болгоё.

df918b32f170e9b5c70a5878b3f1bfda

Num Sum Speakeasy Bar

 

Хаяг: Хан-Уул дүүрэг, 105A Marshal Town

Утас: 77556090

 

Валентиныг тэс өөрөөр тэмдэглэнэ гэж төлөвлөсөн хосуудад энэ газар яг тохирно.
Нууцлаг энэ баарыг яагаад заавал speakeasy гэж нэрлээд байгааг хэлж өгье. Анх 1920-оод оны үед Америкт архины хуурай хууль гарч үүнтэй зэрэгцээд нууц баарнууд нээгдсэн нь speakeasy төрлийн бар байсан юм. Тухайн үед эдгээр бааранд чанга хөгжим явахгүй, хүмүүс нь ч чанга ярихгүй бөгөөд бааранд болсон үйл явдал тэндээ л үлддэг байж.

5167d15cdec470e9b1500c866b546d46

Онцлог 
 

Тэрхүү санааны дагуу нээгдсэн Num Sum өдгөө долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Яг л тухайн үеийн классик коктейлуудыг санал болгохын сацуу монгол ахуйтай ойр арвайн гурил, ингэний хоормог, арц гэх зэрэг содон орцтой коктейлууд хүртэл гаргадаг.

Орчин 
 

Num Sum-д ороход эхлээд нууцлаг хэсгээр доош бууж дотогш ормогц нийтдээ 12 ширээ бүхий бүдэг гэрэлтэй орчин хүлээж байх юм.

Оройн зоог 
 

Нийт 30 орчим төрлийн сонголттой Европ, Ази хоолнууд дээр сүүлд тайланд, вьетнам хоолнууд нэмэгджээ. Энэ валентины өдөр Чили Улсаас гаралтай Diablo вино болон үүнтэй хослох Чили маягийн соус, стейкийг санал болгож байна. Чилид Валентины өдөр хосууд ихэвчлэн далайн шинэ бүтээгдэхүүнээр хийсэн оройн зоог барьдаг уламжлалтай. Тэгвэл монголчуудад ойр сонголт болох стэйк дээр Чилийн алдарт халуун ногоотой соус нэмээд Diablo виногоор амтыг нь баяжуулж болох нь ээ. Мөн валентины өдрийг тохиолдуулан “Хамтдаа байвал болох уу?” дуугаараа алдартай дуучин Тэнүүн зочноор ирэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.