🔴LIVE: Зэс эрдэнийн хувь ХХК-ийн хувьцаа эзэмшигчид: Э.Батбаяр нь 30 орчим тэрбум төгрөгийг хувьдаа шамшигдуулж, ахынхаа сонгуулийг ивээн тэтгэсэн байж болзошгүй
Орхон аймгийн 24 мянган хувьцаа эзэмшигчтэй "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар өнөөдөр тус компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр, түүний найз н.Дэлгэржаргал, ах Э.Бат-Амгалан нарыг АТГ-т шалгуулахаар болжээ.
"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар:
-Зэс эрдэнийн хувь" компанийг 2010 онд хувьцаа эзэмшигчид үүсгэн байгуулж, би 2019 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь тухайн үед төрийн албан хаагч энгий иргэн байсан. Бид санхүү босгож, зээл босгох яриаг анх Э.Батбаяртай хийсэн. Тэрбээр бид бүгдийн итгэлийг олж авах замаар ТУЗ-ийг хууран мэхэлж, 2022 оны аравдугаар 10-наас хойш 30 тэрбум төгрөгийг НӨАТ хэлбэрээр түүний компнид алдчихаад байна. Гадаад руу экспорт хийж байгаа компани НӨАТ төлдөггүй. Гэтэл Э.Батбаяр бидэнд ойлгуулахдаа ямар нэг НӨАТ-ын дарамт үүсэхгүй гэж өөрийн компаниар гэрээ байгуулсан. 2023 оноос эхлэн тэдний компаниар дамжихад 10 гаруй мянган тонн зэс гаргаж, 30 гаруй тэрбум төгрөг идэж, ууж шамшигдуулсан. Үүнийгээ сайд ахынхаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байх магадлалтай. Хувьццаа эзэмшигчид манай компанийн удирдлагын багийг шахаж, өнөөдөр ийнхүү АТГ-д эдгээр хүмүүсийг шалгуулахаар ирээд байна.
"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч:
-Э.Батбаяр нь санхүүгийн аргаар олон мянган иргэдээс 30 гаруй тэрбум төгрөгийг шамшигдуулсан нь маш том факт. 24 мянган хувьцаа эзэмшигчдэд хувьцааны өгөөж гэж дор хаяж 1.8 сая төгрөгийн өгөөж өгөх ёстойгоос 100 мянган төгрөг тараах гэж байх шиг байна. Санхүүгийн аргаар ингэж луйвардаж байгаа нь цэвэр мөлжлөг. 6000-7000 хувьцаа эзэмшигчэд гарын үсэг зураад Э.Батбаярыг АТГ-д өгч байна. Бид буцахгүй. Э.Батбаяр захирал таны гэр бүлийг чинээлэг, хөрөнгөтэй болгох гэж бид 15 жил дэнчин тавьж явсан юм биш. Тиймээс 30 тэрбум төгрөг шамшигдуулчихаад нүүр бууруулж болохгүй. Эргэж ирж тайлбар хийхийг шаардаж байна. Мөнгө мөртэй гэдэг юм шүү. Тиймээс “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдэд хувьцааны ашгийг нь өг. Энэ олон хүмүүс эцсээ хүртэл явна. Яахаас ч буцахгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.