Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг баянхонгор аймагт ажиллаж байна

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг баянхонгор аймагт ажиллаж байна
 
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсийн аймаг, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах хүрээнд орон нутагт ажиллаж байна.
 
Ажлын хэсэг өчигдөр /2026.02.12/ Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, аймгийн хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа хэрхэн бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай танилцуулга сонсож, санал солилцжээ.
 
2026 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5°с-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндрэх “ИХ” болон “ДУНД” эрсдэлтэй 13 суманд мал мах бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, отор нүүдэл хийх, өвс, тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэг даалгавар өглөө.
029d5cc5e5a745c28b60720099900fdb
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.