ТАНИЛЦ: Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

ТАНИЛЦ: Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

Сар, шинийн баярын өдрүүдэд хил хаах хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас гаргажээ.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Талууд дипломат шугамаар дараах зохицуулалтыг хийдэг. 

  • Монгол Улсын цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд буюу хоёрдугаар сарын 18,19,20-ны өдөр
  • БНХАУ-ын Хаврын баяр, билгийн тооллын шинийн 1,2,3-нд буюу 2026 оны хоёрдугаар сарын 17,18,19-ний өдөр тус тус Монгол, Хятадын хилийн боомтууд түр хаана.

Мөн "Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар дараах зохицуулалтыг харилцсан тохирсон байдаг. 

  • Монгол Улсын цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд буюу хоёрдугаар сарын 18,19,20-ны өдөр
  • ОХУ-ын Эх орончдын өдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Монгол, Оросын хилийн боомтууд түр хаана. 

3eea5bcd86754bcda1d6681698ad305e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.