20,000 гаруй ажлын байрны мэдээллийг E-Mongolia-ийн “Ажлын байр” цэсээс авах боломжтой

20,000 гаруй ажлын байрны мэдээллийг E-Mongolia-ийн “Ажлын байр” цэсээс авах боломжтой

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажил горилогчдыг холбож, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нээлттэй ажлын байруудын мэдээллийг нэг дороос харах, ажлын анкетаа олон сувгаар илгээх боломжийг бүрдүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, “Зангиа Портал” ХХК хамтран E-Mongolia системийн “Ажлын байр” цэсийг бүрэн шинэчилж, илүү хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрт оруулжээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "Энэ бол төр нэгдсэн, баталгаатай үйлчилгээний орчныг бүрдүүлж, хувийн хэвшил бодит дата, технологийн шийдлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй хамтын ажиллагааны жишээ юм. Цаашид энэхүү хамтын ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хүний нөөцийн хөгжил, бүсчилсэн ажлын байрны мэдээлэл, ур чадварт суурилсан сонголтыг дэмжих чиглэлээр өргөжин хөгжих суурь болж байна" гэв.

Шинэчлэлийн хүрээнд Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia системийн веб болон гар утасны аппликэйшний “Ажлын байр” цэсээр дамжуулан иргэд шууд харах боломжтой болсон байна.

Иргэн “Ажлын байр” цэсийг сонгосноор:

  • Ажлын байрны мэдээллийг шүүлтүүр ашиглан харах
  • Өөрийн мэргэжил, байршил, туршлагад тохирсон ажлыг хялбар сонгох
  • Сонгосон ажлын байранд шууд хүсэлт илгээх боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.