Сүхбаатар дүүрэг 72 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг "хөдөлгөөнт оффис" ажиллуулж эхэлжээ

Сүхбаатар дүүрэг 72 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг "хөдөлгөөнт оффис" ажиллуулж эхэлжээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 оноос эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, газар дээр нь хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт оффис”-ыг санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү “Хөдөлгөөн оффис”-оор дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгжүүдээс иргэдэд гэрээр үзүүлэх боломжтой 72 нэр төрлийн үйлчилгээг гурав дахь өдрөө хүргэн ажиллаж байна.
Тодруулбал, улсын бүртгэлийн хамтран өмчлөгч болон эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, өвлөх эрхийн гэрчилгээ гаргах, нотариат түрээс гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө, мэдээлэл, асаргаа, халамжийн тэтгэмж шилжүүлэх, сунгах, нийгмийн даатгалын ажилласан жилийн шүүлт хийх, тэтгэвэр тогтоолгох зэрэг үйлчилгээ юм. 1-20 дугаар хорооноос ирүүлсэн иргэдийн хүсэлтийн дагуу “Хөдөлгөөн оффис”-ийн үйлчилгээнд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд, жирэмсэн болон хөхүүл, бага насны хүүхдээ асарч буй эх гэсэн нийт 40 гаруй иргэн хамрагдаад байна. 
204dc0dbcc1a49c6a3a30be4656b109c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.