🔴LIVE: Э.Бат-Амгалан: Б.Пунсалмаагийн компаниас миний дүүгийн компани руу 6.8 тэрбум төгрөг шилжүүлсэн нь надад хамаагүй
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр, М Ойл группийн ерөнхийлөгч Р.Батбаярын компаниас 6,8 тэрбум төгрөгийн дүн бүхий зургаан удаагийн гүйлгээ сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүүгийн эхнэр Э.Энхмаагийн “Би Эй Ти девелопмент партнерс” компанийн данс руу орсон болохыг илтгэх сангүүгийн баримт ил болсон билээ.
“Би Эй Ти девелопмент партнерс” ХХК-ийг иргэн Э.Энхмаа 2019.12.16-ны өдөр үүсгэн байгуулж байжээ. Тус компани нь 2021.01.22-ны өдөр "Бльюмон металс" ХХК-ийн дөрвөн хувьцаа эзэмшигчийн нэг болсон бөгөөд Э.Батбаяр нь "Бльюмон металс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч болж байсныг opendata.mn ээс харж болно.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Орон сууцжуулалт, барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Орон сууцжуулалт, барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-Хэвлэлээр янз бүрийн зүйл гарч байдаг. Би өөрийн мэдэж байгаа хүрээнд мэдэгдэл хийсэн.
Миний дүү 40 гарсан эр хүн. Монгол Улсын хуулийн хүрээнд бизнес хийдэг. Би өмнө нь ч хэлсэн, "40 гарсан хүнийг зааж зөвлөөд явна гэж байхгүй". Монгол Улсад бизнесийн хүрээ жижгэвтэр. Бүгдээрээ нэг нэгнээ мөрдөж мөшгөөд явна гэж байхгүй. Тэгэхээр ямар асуудал байгаа, ямар хамаарал байгааг та нар манай дүүгээс асуух хэрэгтэй.
-Тэр компанийн хувьд танд сонгуулийн үеэр хандив өгсөн байна?
-Тийм юм ерөөсөө байхгүй. Тийм мэдээлэл байвал гаргаад ир.
“Би Эй Ти девелопмент партнерс” гэж компани бол миний дүүгийнх. Миний дүү надад хуулийн хүрээнд 30 сая төгрөгийн хандив өгсөн байгаа. Тэрнээс биш тэр замын компаниас мөнгө авсан зүйл байхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.