Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн бямба гарагт хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөө, гэрт нь нэгжлэг хийв. Улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Түүнтэй хамт багын найз, тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалаа урвуулж, тендер шалгаруулалтад нөлөөлсөн, хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасны дагуу шалгаж буй аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.