НИТХ-ын дарга А.Баяр: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар аюулыг түрүүлж мэдэх боломж бүрдэнэ

НИТХ-ын дарга А.Баяр: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар аюулыг түрүүлж мэдэх боломж бүрдэнэ
Нийслэлийн онцгой байдлын газрыг Шуурхай удирдлагын төвтэй болгож байгаа аж. Төвийн ажил өнөөдрийн байдлаар 30 хувьтай, удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байгаа талаар НИТХ-ын дарга А.Баяр өөрийн цахим хуудаст бичжээ. 
Цаашилбал, Шуурхай удирдлагын нэгдсэн төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын автомашин бүрт камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбох аж. Ингэснээр заавал иргэний дуудлагаар биш ухаалаг камер, хиймэл оюун ухааны тусламжтайгаар аюулыг түрүүлж мэдэх боломж бүрдэх юм байна.
Мөн удирдлагын төвөөс нөхцөл байдлыг шууд хянаж, мэргэжил аргазүйн тактикийг оновчтой түргэн шуурхай боловсруулж, мэргэжлийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах нөхцөл бүрдэнэ гэж амлаж байна. 
46379aba7cfa40cfb15b55589e7850aa

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.