МУГТ Т.Тулга дэлхийн шилдгүүдийн барилдаанд уригдлаа
Чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97 кг жин тус бүрийн дэлхийн шилдэг дөрвөн тамирчин хүч үзнэ.

Энэ сарын 13-ны өдөр Кыргызстан улсын Бишкек хотноо "Супер 4" нэртэй шилдэг бөхчүүдийн барилдаан болох гэж байна. Жин тус бүрд уригдсан дөрвөн тамирчин сугалааны дагуу барилдан ялсан хоёр нь аваргын төлөө, ялагдсан хоёр нь хүрэл медалийн төлөө дахин барилдаан хийх аж. Монгол улсаас энэхүү тэмцээнд дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Азийн наадмын аварга, МУГТ Т.Тулга эрэгтэйчүүдийн -65кг жинд уригдсан байна.
Түүний жинд дэлхийн аварга, Европ тивийн хошой аварга ОХУ-ын Абасгадзи Магомедов, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Руслан Асиф Абдуллаев, 23 хүртэлх насны Ази тивийн хошой аварга Кыргызстаны Билол Шарип Уулу нар хүч үзэх аж.

Энэхүү тэмцээний шагналын сан нь харьцангуй өндөр бөгөөд шоу хэлбэрээр зохион байгуулагдах аж. Мөн түүнчлэн оролцогчдын бүхий л зардлыг зохион байгуулагч тал хариуцах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.