Снукер биллиардын ертөнцөд хятад тамирчид хүч түрэн орж ирлээ

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн гранпри тэмцээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх тоглолтуудаар дүүрэн явагдаж өндөрлөлөө. 

b1ee315dee354389b1c36f4858138b68

Дэлхийн чансааны шилдэг 32 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний финалд шинэхэн дэлхийн аварга Жао Шиньтүн болон Жан Анда нар тунаж Жао Шиньтүн 10:6 харьцаатайгаар хожин түрүүллээ. Энэ нь түүний карьерын дөрөв дэх чансааны оноо олгох тэмцээний түрүү болж байна. Жао Шиньтүн дэлхийн гранпри тэмцээнд түрүүлснээр 180,000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр 800 орчим сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

3e78656701cc42b5b8ee49a0cf81f3aa

Түүхэнд тэмдэглэгдэх рекорд ба сонирхолтой статистик

Энэ удаагийн тэмцээн нь снукер биллиардын түүхэнд "Хятадын давамгайлал" гэсэн тодотголтойгоор үлдэхээр боллоо:

  • Түүхэнд анх удаа: Чансаа ахиулах тэмцээний хагас шигшээд үлдсэн дөрвөн тамирчин нь бүгд(Жао Шиньтүн, Жан Анда, Сяо Годун, Жоу Юэлун) Хятад улсын тамирчид байв. Энэ нь снукерийн түүхэнд анхны тохиолдол юм.

  • Хятад тамирчдын эрэн үе: Шилдэг 16 тамирчны 9 нь, шилдэг 8 тамирчны 6 нь Хятад тамирчид байсан нь мөн л онцлох рекорд юм.

  • Аваргын цуврал: Жао Шиньтүн карьертаа чансаа ахиулах тэмцээний финалд 4 удаа үлдэж, 4-үүлэнд нь түрүүлсэн (100%-ийн амжилт) ховор үзүүлэлт болж байна.

Снукер биллиардын сонирхогчдын дунд хүлээлт үүсгэж буй дараагийн тэмцээн бол энэ сарын 17-ны өдөр эхлэх Players Championship тэмцээн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.