П.Наранбаяр: Өөрийнхөө хэмжээнд хичээн ажиллаж байна
"Бидний цалин нэмэгдээгүй байна. Засгийн газар биднийг хуурлаа" гэж зарим багш нар байр сууриа илэрхийлж, лайв хийсэн билээ. Үүнд, Боловсролын сайд өнөөдөр хариулт өглөө.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
-Багш нар нэг сарын цалинг арванхоёрдугаар сарынхтай харьцуулж бичсэн байна лээ.
Нэгдүгээр сарын 26 хүртэл сургууль амарсан. Иймээс энэ хугацаанд анги даалт, илүү цаг бичигдээгүй. Бүх зүйл нь бичигдсэн цалин хоёрдугаар сараас орно. Цалингийн нэмэгдэл удахгүй мэдрэгдэнэ.
Бид багш нарын үндсэн цалинг өсгөсөн. Хуучин унааны мөнгө гэж сарын 22 мянга, хоолонд 107 мянгыг олгодог байсан. Одоо үүнийг үндсэн цалинд шингээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Та сайдын ажлаа хангалттай сайн хийж байна гэж үзэж байна уу?
-Өөрийнхөө хэмжээнд хичээж байна. Хүмүүс дүн тавина.
Намайг огцруулна гэж ярьсан УИХ-ын гишүүнийг огт буруутгахгүй...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.