🔴Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан энгийн дөрвөн иргэнийг Төр мартаж, ялгаварлаж байна гэв

AI хөрвүүлсэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт хийн түлш тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ослын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордны гадна цугларч, хэвлэлийнхэнд хандлаа.

Ар гэрийн төлөөлөл:

-Бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Учир нь ялгаварлан гадуурхалт явагдаж байна гэж үзэж байгаа. 207 дугаар байрны оршин суугчидтай барьцсан зүйлгүй ч хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхнийг нь яагаад ялгаварлаж байгаа юм бэ? Бид хайрт аав, нөхөр, ах дүү нарынхаа амийг Төрөөс нэхэмжилж байгаа. Шаардлагын хариуг өнгөрсөн сарын 30-ны өдөр авна гэсэн ч хариу ирээгүй гэлээ. 

Уг аймшигт ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч болон энгийн иргэд амиа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын шат үргэлжилж байгаа ч хохирогчдын ар гэрийнхэн бодит үр дүн, нөхөн төлбөрийн асуудалд сэтгэл дундуур байгаагаа ийнхүү илэрхийлж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.