🔴LIVE: Мандал сумын цагдаагийн газрын дарга болон нэр бүхий шүүгчид үгсэн тохиролцож нөхөрт минь ял өгөх гэж байна гэв
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэн хэлмэгдэж, хийгээгүй хэрэгтээ ял авахаар болсон гэж ар гэрийнх нь төлөөлөл мэдээлэл хийв.
Эхнэр:
-Миний нөхөр О.Гончигсүрэнд 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Мандал төвийн гадна С.Энхтайваны бэлэг эрхтэнг хоёр удаа зүсэж хөнгөн хохирол учруулсан гэж хэрэг бүртгэл нээгээд 2025 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Манай гэр бүлийн зүгээс хуулийн үндэслэл зөв тогтоогдоогүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ хэрэгт Мандал сумын цагдаагийн газрын дарга болон, нэр бүхий шүүгчид үгсэн тохиролцож шийдвэр гаргасан гэж үзэж байна. Манай нөхрийг хэрэгт нь ял төлөвлөсөн байгаад гомдолтой байна. ЦЕГ болон шүүхийн эрх бүхий байгууллага манай нөхрийн энэ хэргийг авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.