Хөвсгөл далайн мөс цөмөрч, хоёр иргэн нас баржээ

Хөвсгөл далайн мөс цөмөрч, хоёр иргэн нас баржээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр түлээ ачсан "Зил 131" автомашин живсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 11-ний өдөр бүртгэгджээ.

Тодруулбал, "Зил 131" автомашин нь гурван зорчигчтой байсан ба нэг иргэн нь эсэн мэнд, хоёр иргэн живж, нас баржээ. Дуудлага мэдээллий дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байгаа аж.

Иргэд, малчид, тээвэрчид, аялагч, амрагчид та бүхэн гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчиж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэлтэй алхам хийхгүй байж мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг дагахыг Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.