С.Эрдэнэбат: Тэтгэврийн зээл нэмж олгоход банкууд батлан даагчийн өндөр шаардлага тавиад эхэлсэнд ахмадууд бөөн гомдол болж байна

С.Эрдэнэбат: Тэтгэврийн зээл нэмж олгоход банкууд батлан даагчийн өндөр шаардлага тавиад эхэлсэнд ахмадууд бөөн гомдол болж байна

"Тэтгэврийн зээл нэмж олгоход банкууд батлан даагчийн өндөр шаардлага тавиад эхэллээ гээд ахмадууд бөөн гомдол болж байна. Тэтгэврийн батлан даагч нь төр. Хясаж боох биш зээлийн үлдэгдэлтэй ахмадуудад заавал зээлээ хааж шинээр авах биш нэмээд хэдэн сарын зээл олгочих хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Тэтгэвэрийн зээлийн асуудлаар олон иргэд хүсэлт санал тавьж байна. Хувийн банкуудын зээлийн асуудалд УИХ, ЗГ шууд үүрэг өгөөд шийдүүлчих эрх хэмжээ одоогийн хуулиар хязгаарлагдмал байдаг. Хамгийн сүүлд заавал байлгах нөөцөөс 350 тэрбумыг чөлөөлж, тэтгэвэр зээл эрсдэлийг 50% бууруулж, банкуудад зээл олгох, хугацаа сунгах, хүү бууруулах боломж олгосон.

Тэтгэврийн зээл нэмж олгоход банкууд батлан даагчийн өндөр шаардлага тавиад эхэллээ гээд ахмадууд бөөн гомдол болж байна. Тэтгэврийн батлан даагч нь төр. Ахмадуудын дийлэнх нь ганц биe амьдардаг. Малчин ахмадын батлан даагч нь байнгын орлогогүй малчин хүүхдүүд байхад байнгын орлоготой байх шаардлага тавьж байгаа нь хатуудаж байх шиг. Тэтгэврийн зээл 97 % буцаан төлөлттэй бизнес болон бусад зээлийг бодвол маш сайн эргэн төлөлт юм. Бүх ахмад 36 сараар тэтгэврээ авах гэж байгаа биш. Өвөл идэш, түлээ түлш, өрхийн жижиг аж ахуй гээд цаанадаж сар шинэ болох гээд хэдэн сарын зээл нэмж авах сонирхолтой байна. Хясаж боох биш зээлийн үлдэгдэлтэй ахмадуудад заавал зээлээ хааж шинээр авах биш нэмээд хэдэн сарын зээл олгочих хэрэгтэй. Ахмадын тэтгэвэр, зээл, нийгмийн хамгаалал тусламж үйлчилгээний асуудлаар тууштай явна гэжээ.

 

Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганбаатар 1 өдрийн өмнө
Баярлалаа
Баяраа 1 өдрийн өмнө
Хүүг бууруулах хэрэгтэй бас тэр батлан даагчыг болиулах хэрэгтэй.охиноороо батлан даалгуулсан чинь бүх дансыг нь хаачихсан байхын.юу гэсэн үг вэ?ттэр хүн ч гэсэн өөртөө цалингийн зээл авч болно шүү дээ.
munhuu 1 өдрийн өмнө
hamttagch batlan daagch nehej bas neg chiregdel vvsgej bn Vvn>g boliulj chuluutei. bolgoh zbitei shuu
ОЮУНСҮРЭН ӨВЛИЙН ОЛИПОДОД ОРОЛЦОЖ БАГАА ТАМИРЧИДДАА ӨННДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ 21 цагийн өмнө
Сайн байна уу тэтгэвэрийн зээл аваад хаалгач хүрсэнгүй 70.30аар аваад хаананч хүрсэнгүй зээлийг 100%өгч болдогүй юм уу тэгээд бөөн чирэгдэл хүүхдээрээ батлан даагч хийлгэнэ хүүхэдүүд чинь өөрсөдөө амьдралтай шүүдээ батлан даанчиг болиулаад өгөөч доод тэтгэвэртээ нэмэж өгөөч хүү нь хэвээрээ байна хүүг ньбууруулач
Тэтгэврийн хүн 15 цагийн өмнө
Залуу байхдаа хүн шиг ажиллаж хөдөлмөрлөсөн бол ингэж гурайтахгүй л байсан байх. Одоогийн залуучуудад ч сургамж
Л,Хоролсүрэн 7 цагийн өмнө
Ахмадууд маш хэцүү байнаа батлан даагч гэж хүндрэл учруулаад байх юмаа өгдгөөрөө өгвөл яаасийн бэ үхсэн ч үр хүүхэдүүднэ төлжил даараа ямар хэцүү юм бэ төр засаг минь хөгшчүүлдээ арай л хатуурхаад байгаа юм биш үү арай л хатуу шалгавал байнаа зээлээ авмаар байна шүү уугна бол хийдгээ хийсэн хүмүүс шүү дээ хөгшчүүл чинь
З 7 цагийн өмнө
ХХБанкны тэтгэвэрийн зээлийн хүү 16,8% бсан одоо 18% болсон бн заавал батлан даагчтай гэнэ улсаас тэтгэвэр нь банкаар дамжин 1ндээ л яг орж бхад батлан даагч гэдэг нь утгагүй л юм шиг санагдлаа
Батаа 5 цагийн өмнө
Хамтран зээлдэгч нь нийгмийн даатгал төлдөг байх хэрэгтэй гэж байх юм ганц бие хүмүүс яахав ийм амьдралгүй юм шаардаад байхиймаа.угаасаа л өгөхгүй гэж байгаа юм байна л даа.бодлогоо эргэж харж нөхцөлийг нь өөрчилж шийдээ хурдан гаргаж өгмөөр юм
Батаа 5 цагийн өмнө
Хүүг бууруулмаар бн
Gantuya Dash 3 цагийн өмнө
Ахмадуудын тэтгэвэрийн зээл хамгийн найдвартай төлөлттэй зээл байдаг, 36сарын зээлээ цахим хэлбэрээр өгөхийг хүсэж байна.
Зочин 3 цагийн өмнө
Хаан банк ёстой хогийн бна өмнө зээл 100% тэгэхээр нэг бол үүнийгэй гүйцээх нэг бол 36 сар болгох 19 сараас дээш болохоор батлан даагч заавал хэрэгтэй тэр хүн өариын хүүхэд.юм уу нэг бол дүү эгч,ах заавал садан тарлийн баталгаа мөн сүүлийн 6 сар НД төлсөн байх хэрэгтэй гэнэ яг хуучин 10 жилийн өмнөх рүү очиж бна хүүнд 5сая гаруй төгрөг өгөх нь ээ арай2 яасан тар засаг вэ ухраагаад бна