УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тэмээ судална гээд орон нутгийн өмчит компани байгуулчихсан байна
Орон нутгийн өмчит компаниудад илэрсэн зөрчлүүдийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Тэмээ судлалын орон нутгийн өмчит компани байгуулсан байна. Энэ бол төрийн өмчит компанийг хэн нэгэнд зориулж дураараа байгуулж байгаа нэг жишээ.
Орон нутгийн өмчит 394 компанид аудитын шалгалт хийхэд 397 зөрчил 415.4 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрч байх жишээтэй. Санхүүгийн орлого, зардлын буруу ангилал, дотоод хяналт, худалдан авалт, гэрээний зөрчил их байна. Түүнчлэн баяр ёслол, зориулалтын бус хөрөнгө оруулалт хийх, удирдлагууд өөрсдийн урамшууллаа нэмж, гадаад томилолтод ихээр явсан зөрчлүүд байна.
Төрийн өмч гэдэг нь иргэний, нийтийн өмч. 2026 онд Нийтийн өмчийн тухай хуулийн хэлэлцүүлэг өрнөнө. Орон нутгийн төрийн өмчит газрыг байгуулах болон татан буулгах асуудлыг эрхзүйн орчинд нь нарийн зохицуулж өгөх шаардлагатай байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.