Финландчууд АНУ-ын багаас хариугаа авлаа

Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. 

78505a0ca72f479baa02f5cb71fe7ad8

Шөвгийн наймын тоглолтууд үнэхээр халуухан болж өрнөлөө. Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том дуулиан нь өмнөх жилийн аварга бөгөөд тэмцээнийг зохион байгуулагч АНУ-ын шигшээ баг шөвгийн наймд Финландад хожигдож, тэмцээнийг орхилоо. АНУ-ын баг тоглолтын төгсгөлд хаалгачаа гаргаж байгаад оноог тэнцүүлж чадсан ч нэмэлт цагт Финландын Артту Валила гоол оруулснаар талбайн эздийг үзэгчидтэй нь хамт "нам гүм" болголоо. Түрүү жилийн ДАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолтод дээрх багууд мөн нэмэлт цагт 4:3 харьцаагаар хожилцож байсан ба энэ удаа АНУ-ын баг бус Финландчуудын хожих ээлж иржээ.

Шөвгийн наймын бусад тоглолтын тухайд:

Канад 7 - Словак 1 : Канадын баг зөвхөн нэгдүгээр үед л таван гоол оруулж, тоглолтын хувь заяаг шийдсэн.

Швед 6 - Латви 3: Швед шөвгийн наймд 20 удаа дараалан ялалт байгуулсан түүхэн амжилтаа үргэлжлүүлэв.

Чех 6 - Швейцар 2: Швейцар эхлээд тэргүүлж байсан ч Чехүүд таван гоол дараалан оруулж эргэн ирэлт хийв. 

Хагас шигшээд Канад - Чех, Швед - Финланд гэсэн "гал гарсан" тулаанууд гарахаар болоод байна. 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бату 14 цагийн өмнө
Орос хоккей ч нэг сулхан даа, спорт олипизм хүртэл улс төржиж ОХУ ыг 22 оноос хойш томоохон тэмцээнд бүрт оруулсангүй,ядаж өрсөлдөгч нь хүртэл хуйвалдаж эсэргүүцэх юм, тээр жил чөлөөт бөхийг олимпоос хасах яриа гарахад АНУ, ОХУ, Иран 3 хэдийгээр дайснууд мэт байвч энэ тал дээр нэгдэж байсан.,