Литтлер шигшээ тоглолтыг жинхэнэ шоу болгон хувиргалаа

Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулсан дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн он дамнан үргэлжилж Английн Лук Литтлер дахин аваргаллаа. 

10b56815f47f4f188c517718cb4a5f40

Хагас шигшээд Лук Литтлер аварга өөрийн нутаг нэгт Райан Сийрлийг 6:1 харьцаагаар төвөггүйхэн буулган авч шигшээд шалгарсан бол нөгөө хагас шигшээ тоглолт тун өрсөлдөөнтэй явагдлаа. Дэлхийн хошой аварга Гэри Андерсон шөвгийн 16-д дэлхийн гурван удаагийн аварга Нидерландын супер од Майкл Ван Гервэнийг буулган авч үзэгчдийг шуугиулсан билээ. Тэрээр хагас шигшээд дахин нэг Нидерланд тамирчинтай тулсан нь залуу тамирчин Жиан ван Веен байлаа. Жиан ван Веен болон Гэри Андерсон нарын хийсэн тоглолт нь "Бүх цаг үеийн шилдэг хагас шигшээ" гэж нэрлэгдэхүйц өндөр түвшинд болсон юм. Тэдний тоглолтын өмнөх ба дараах ярилцлагууд:

Тоглолтын өмнө:

Тоглолтын өмнө Жиан ван Веен өөрийн шүтээн Гэри Андерсоны эсрэг тоглохдоо маш их догдолж байгаагаа илэрхийлж байв:

  • Ван Веен: "Гэри бол миний хүүхэд насны шүтээн. Би жоохон байхдаа Раймонд ван Барневельд эсвэл Майкл ван Гервен гэхээсээ илүү Гэригийн тоглолтыг харж өссөн. Түүнтэй ийм том тайзан дээр, хагас шигшээд тоглоно гэдэг зүүд шиг л байна. Гэхдээ би энэ тоглолтод зөвхөн оролцох биш, ялахын тулд гарна."

Тоглолтын дараа:

Ван Веен 6:3 харьцаагаар ялалт байгуулж, дэлхийн аваргын шигшээд анх удаа шалгарсныхаа дараа маш сэтгэл хөдлөм ярилцлага өгсөн:

Жиан ван Веен:

"Гэри над руу байгаа бүх зүйлээ шидэж (довтолж) байлаа. Түүний гүйцэтгэл үнэхээр гайхалтай байсан. Энэ бол зөвхөн миний мөрөөдөл биш, би ийм зүйлийг зүүдэлж ч зүрхэлдэггүй байсан."

Гэри Андерсон: Гэри Андерсон ялагдсан ч маш спортлог байж, залуу тоглогчийг дэмжсэн юм. Тэрээр X (Twitter) хуудсаараа дамжуулан:

"Өнгөрсөн шөнийн тоглолт үнэхээр сайхан байлаа. Жиан сайн тоглолоо, баяр хүргэе. Шигшээ тоглолтод Жиан болон Люк Литтлер нарт амжилт хүсье, үнэхээр гайхалтай тоглолт болох байх!"

Шигшээ тоглолтод Литтлер 106.02-ын дундаж оноо авч, нэг сая фунт стерлингийн шагнал хүртсэн анхны дэлхийн аварга боллоо.

Гэри Андерсон хоёр жил дараалан (2015, 2016) дэлхийн аваргын цомыг өргөж байсан бол түүнээс хойш  аваргын цомыг хоёр жил дараалан өргөж буй аварга нь Лук Литтлер болж байна. Тэрээр тоглолтын турш 16 удаа 180 оноо авч үзэгч олныг шуугиуллаа. Тэрээр энэ жил ердөө 18 настай шүү дээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.