Жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шагналыг гардуулав
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдын дунд Жендерийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор гар зураг, эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг зарлан хоёр үе шаттай зохион байгуулав.
Өнөөдөр тус уралдааны шагналыг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин гардуулав.
"МИНИЙ ГЭР БҮЛ ДЭХ ААВ, ЭЭЖИЙН ОРОЛЦОО" сэдэвт гар зургийн уралдаанд:
- Нийслэлийн 117 дугаар сургууль Зв ангийн сурагч Н.Хабул
- Нийслэлийн 75 дугаар сургууль 4д ангийн сурагч Н.Буянзаяа
- Нийслэлийн 40 дүгээр сургууль 5б ангийн сурагч Г.Болор
“ӨНӨӨГИЙН НИЙГЭМ ДЭХ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ НҮДЭЭР” эсээ бичлэгийн уралдаанд:
- Нийслэлийн 75 дугаар сургууль 11г ангийн сурагч Б.Хүслэн
- Нийслэлийн 20 дугаар сургуулийн сурагч Б.Мөнхжаргал
- Нийслэлийн Нэгдүгээр сургууль 8в ангийн сурагч Н.Дэлгэрбуян
“ӨНӨӨГИЙН НИЙГЭМ ДЭХ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ НҮДЭЭР” илтгэлийн уралдаанд:
- Нийслэлийн 17 дугаар сургууль 12в ангийн сурагч М.Шинэтөгөлдөр
- Нийслэлийн Нэгдүгээр сургууль 10б ангийн сурагч Г.Ариунзаяа
- Нийслэлийн 72 дугаар сургууль 12б ангийн сурагч С.Оюун-Эрдэнэ шалгарлаа.








Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.