🔴Г.Лувсанжамц: Төрийн өмчийн компаниудыг хувьчлах нь зөв

AI хөрвүүлсэн

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр арилжаалах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Би зарчмын хувьд ТӨК-ийг хувьчлахыг зөв гэж үзэж байна. Төр өөрөө эдийн засаг, зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээгээ бууруулахгүй бол хувийн хэвшилд орон зай байхгүй байна. Тэгэхээр ТӨК-уудын хувьцааг нээлттэй болгох, заримыг нь хувьчлах, татан буулгах санаачилгыг дэмжиж байна. Нийт 33 компанийн асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ цаана нь дахиад 70 орчим компани, 350 орчим орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бий. Эдгээрийг цэгцлэх ёстой. УИХ-аар ТӨК-уудыг хэлэлцэж байгаа бол орон нутагт ИТХ-ууд өөрсдийн эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж, мэдээллийг ил тод болгох хэрэгтэй.

ТӨК-уудыг олон нийтэд шилжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татах бодлого байх ёстой. Өргөн барьсан төсөл дээр эрчим хүчний салбарын хувьд эрсдэл харагдахгүй байна. Харин цахилгаан түгээх шугам сүлжээг хариуцдаг ТӨК-уудыг хувьчлах асуудал орж ирвэл би эсэргүүцнэ.

-"Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Монгол"-ыг хувьчилбал хэдхэн гэр бүл аваад, энгийн иргэд авч чадахгүй гэж зарим гишүүд ярьж байна?

-Өөрсдөө авч чадахгүй учраас өөр хүмүүст өгөхгүй гэсэн санаа нь далд утгаар илэрч байгаа юм шиг харагдаж байна. Нээлттэй ХК болсны дараа улирал тутамд тайлан гаргаж, олон нийтэд ил тод тавиад, хувьцаа эзэмшигчдийн хурал хийдэг болно. Ингэснээр хяналт зөвхөн Засгийн газрын үүрэг биш болж, олон нийтийн оролцоо нээлттэй болно.

"Эрдэнэт үйлдвэр" болон "Эрдэнэс Монгол" дээр татан төвлөрүүлэх дүн нь 2.2 их наяд төгрөг орчим болно. Энэ мөнгөөр юу хийхийг сайн ярилцах ёстой. Шууд улсын төсөвт аваад, 2026-2027 онд зарлагаа нэмэгдүүлбэл инфляц өснө. Хувьцааг олон нийтэд нээлттэй зарлах нь тодорхой зорилготой байх ёстой. Одоогийн байдлаар үүнийг тодотгоогүй, боловсруулж байгаа гэсэн хариулт авсан гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.