🔴Г.Хосбаяр: Төрийн өмчит компаниудыг хувьд шилжүүлж, олон нийтийн хяналтад оруулах нь зөв

AI хөрвүүлсэн

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр арилжаалах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Г.Хосбаяр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Төрийн өмч их байхаар ард иргэдийн дунд хардлага ч их байдаг. Тиймээс энэ олон ТӨК-иудыг хувьчилж, нээлттэй болгож, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох нь маш зөв. Миний хувьд төрийн өмчийн олон компаниудыг хувьчлах, тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр гаргахыг дэмжиж байна.

Эрчим хүчний салбар дотор дамжуулах, үйлдвэрлэх, мөн нүүрс гаргадаг олон компани байдаг. Аль хэсгийг хувьчлах, аль хэсгийг төрд үлдээхээ илүү сайн ярилцах хэрэгтэй. Жишээ нь, Монголын хувийн компаниуд нүүрсийг олборлоод, тээвэрлэж чаддаг болсон. Тэгэхээр нүүрсний уурхайн чиглэлийн, эрчим хүчний түүхий эд бэлдэж байгаа компаниуд заавал төрд байх ёстой эсэхийг ярилцах ёстой. Харин бодлогоор эрчим хүчний үнийг тогтвортой байлгаж, ард иргэдийн амьдралд нийцүүлэх нь зөв.

Олон нийтийн оролцоог хангуулснаар ард иргэдийн хяналт сайжирч, хэн нэгэн идэж уух, удирдлагыг нь дарга томилдог асуудал цэгцэрнэ. Одоо хөрөнгийн биржээр дамжуулж хувьцааг нээлттэй зарна. Хуучин шиг цэнхэр, ягаан тасалбараар хэдхэн хүний хооронд хувьчлахгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.