НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хорих хугацааг 14 хоногоор сунгажээ
Яллагдагч Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт" холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан юм.
Түүнийг өнгөрсөн сарын 27-нд 30 хоногоор баривчилсан бөгөөд тус хугацаа 26-нд дуусаж байгаа учир үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүх хэлэлцэж, 14 хоногоор сунгажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.