Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад оруулжээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад оруулжээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээсэн билээ. 

Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай байна. Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг 2026 оны хавар дуусгах юм. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна. Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм. 

Авто замын үзүүлэлт:

  • Замын урт  – 3.9 км
  • Зорчих хэсгийн өргөн – 25 метр
  • Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
  • Гүүр – 31.1 метр  
  • Нүхэн гарц – 4 ширхэг
  • Хоолой – 14 ширхэг
  • Тулц хана – 4 ширхэг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.