М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөв.

Адуучин сүрэг овогт Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Төрийн хууль цаазын шадар зөвлөх.

  • 1995-2007 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,
  • 2007 оноос Багануур дүүргийн Прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч,
  • 2014 оноос Дүүргийн нэгдүгээр Прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
  • 2015 оноос Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга,
  • 2017 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ахлах прокурор,
  • 2019 оноос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, ерөнхий прокурорын орлогч. Прокурорын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна.

598140733 1539874163727510 3807571413684448729 n 1024x683

599422546 1355102285846281 2673783522733813345 n 1024x683

598428963 3741992862612453 9085241719893712742 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.