К.Вэйклин охиныхоо төрсөн өдрөөр цом өргөв

Мэргэжлийн снукер биллиардын Шотландын нээлттэй тэмцээн биллиард сонирхогчдын анхаарлын төвд, өрсөлдөөн ихтэй болж өнгөрлөө. 

689ac3ebe7c64ca0ab68f30e015a7372

Энэхүү тэмцээний хамгийн тод дүр нь БНХАУ-ын залуу тамирчин Чан Биню байлаа. Тэрээр карьерынхаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж, шилдгүүдийг буулган авсаар шигшээ шатанд шалгарсан юм. Тэрээр:

  • 1-р шат: Стивен Магуайрыг нутгийн дэвжээн дээр нь 4:2 харьцаагаар хожсон.

  • 2-р шат: Хятадын хүчтэй тоглогч Си Жяхуйг 4:1 харьцаагаар буулган авсан.

  • 3-р шат: Дэлхийн аварга Кайрен Вилсоныг 4:1 харьцаагаар хожиж шуугиан тарьсан.

  • Шөвгийн 8: Дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селбиг 5:3 харьцаагаар буулган авч, аваргын ялагдашгүй цувралыг зогсоосон.

  • Хагас шигшээ: Дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдсэн Марк Алленыг 6:1 гэсэн илт илүүрхэж финалд хүрсэн. 

Финалд нөгөө талаас шалгарсан Крис Вакелиний хувьд тун "чимээгүй" явсаар шигшээд шалгарсан юм. Түүний оноолт ч тун давгүй гарсан ба Хятад голцуу тамирчдыг буулган авсаар шигшээ шатанд үлдэж Чан Бинюг 9:2 харьцаагаар илүүрхэн түрүүллээ. 

Шигшээ тоглолтын дараа аварга болсон Крис Вэйклин болон үзүүрлэсэн Чан Биню нарын өгсөн ярилцлага нь маш сэтгэл хөдөлгөм, бие биенээ хүндэтгэсэн уур амьсгалтай болсон юм. Тэдний хэлсэн гол эшлэлүүдийг тоймлон хүргэе:

Крис Вэйклин: "Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр"

Вэйклин аварга болсныхоо дараа өөрийн сэтгэл хөдлөлөө барьж ядан, энэ ялалт нь зөвхөн спортын амжилт биш, хувь хүнийх нь хувьд асар их утга учиртайг онцолсон:

  • Охиныхоо тухай: "Өнөөдөр миний охин Миагийн нэг насны төрсөн өдөр. Түүнийг энд, миний хажууд байхад цом өргөж байгаа маань зүүд шиг л байна. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай мөч. Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй."

  • Тоглолтын тухай: "Би тоглолтын эхнээс л өөртөө маш итгэлтэй байсан. Чан бол гайхалтай тоглогч, тэр энэ тэмцээнд Марк Аллен, Марк Селби нарыг хожсон шүү дээ. Тиймээс би түүнд ямар ч боломж олгохгүйг хичээсэн. Миний снукер тоглож эхэлснээс хойшх хамгийн сайн тоглолтуудын маань нэг байлаа."

  • Ирээдүйн зорилго: "Энэ цом надад маш их урам зориг өгч байна. Одоо би дэлхийн шилдэг 16-д баттай багтахыг хүсэж байна."


Чан Биню: "Крис өнөөдөр үнэхээр зогсоогдошгүй байлаа"

22 настай Хятад залуу Чан Биню ялагдал хүлээсэн ч өөрийнхөө амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн:

  • Өрсөлдөгчийнхөө тухай: "Юуны өмнө Крист баяр хүргэе. Тэр өнөөдөр гайхалтай тоглосон, түүнд бараг алдаа байсангүй. Тэр ялах эрхтэй байлаа."

  • Өөрийнхөө амжилтын тухай: "Финалд хожигдсондоо бага зэрэг харамсаж байгаа ч энэ долоо хоног миний хувьд гайхалтай байлаа. Би дэлхийн шилдэг аваргуудыг хожиж финалд хүрсэндээ баяртай байна. Энэ туршлага надад ирээдүйд маш их хэрэг болно."

  • Дэмжигчдэдээ: "Намайг дэмжсэн Хятадын болон Шотландын үзэгчдэд баярлалаа. Би улам шаргуу бэлтгэл хийж, дараагийн удаа цом өргөх болно."

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.